Халхгол, Мэнэнгийн тал, Тамсагийн сав газрыг оролцуулан Хөдөө аж ахуйн чөлөөт бvс байгуулахаар төлөвлөсөн энэхүү 500 мянган га
газар нь 50 км өргөн, 100 км урт Монголын экосистемд тун чухал
ач холбогдолтой, 30 см-1.5 метр хvртэл зузаан, vржил шимтэй хар
шороон хөрстэй нутаг дэвсгэр юм. Мэнэнгийн тал бол Монгол Улсын зvvн
бvсийн хамгийн том нөөц газар бөгөөд цагаан зээр болон тал хээрийн
амьтадын гол нутаг юм. Анх 2009 оноос судалгаа, шинжилгээ хийгдэж
байгаад 2015 оны 7-р сарын 9-ний өдрийн УИХ-ын 75 дугаар тогтоолоор
чөлөөт бүс байгуулах шийдвэр гарсан. УИХ-ын 75 дугаар тогтоолыг батлахад
54 гишvvн санал өгснөөс 8 гишvvн татгалзаж, 46 нь зөвшөөрснөөр
тогтоол батлагдсан. УИХ-ын Өргөдлийн байнгын хороонд Халх гол сумын
1659 иргэний гарын vсэгтэй 75 дугаар тогтоолыг нэн даруй цуцлахыг
шаардсан эсэргvvцлийн бичиг ирүүлсэн. Цаашид Халх гол сумын иргэд
өлсгөлөн зарлахаа мэдэгдсэн аж.
http://khulgaichguimongol.myf.mn/petitions/430
URL: https://www.choibalsan.mn/index.php?newsid=14699
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.






Сэтгэгдэл бичих