Дорнод аймагт маань гурван ихэр хөвгүүн мэндэлж, нутгийн зон олондоо баяр баясал бэлэглэсэн цаг саяхан. Тэгвэл өдгөө зулай зулайгаа гишгэн төрсөн гурван ихэр хөвгүүд маань хөлд орж том болцгоожээ. Хөвгүүдийн зураг нийслэлийн нэгэн сэтгүүлийн нүүр хуудас чимэглэсэн нь сонирхол татлаа.
Ихрүүдийн эцэг эх Г.Баттулга, Т.Оюунномин нар хүүхдүүдийн хамт "ЗАЛУУС ХОРООЛОЛ”-д нүүн очиж, гал голомтоо бадраагаад удаагүй байгаа юм. Уудам цэлгэр тал нутагт хүүхдийн дуу цангинасан шинэхэн хорооллын дүр зураг улс даяар сонирхол татаж, цахим ертөнцөд олон мянган лайк даруулж байна.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.








Сэтгэгдэл бичих