Турк өчигдөр холбоотон улсуудаа Сирийн нутагт явуулж буй довтолгоонд нь хамтран оролцохыг уриаллаа. Энэ нь таван жилийн турш үргэлжилж буй Сирийн иргэний дайныг эцэслэх цорын ганц арга хэмжээ хэмээн албаныхан үзэж байгаа юм байна. Эдүгээг хүртэл 260 гаруй мянган хүн амь үрэгдсэн Сирийн иргэний дайныг эцэслэхийг тулд Башар ал Ассадыг засгийн эрхээс түлхэн унагах ёстой гэсэн байр суурийг Турк баримталдаг.
Харин ОХУ болон Иран Ассадын засаглалыг дэмждэг билээ. Туркийн Засгийн газрын төлөөлөгч хамгийн том хот болох Истанбулд хэвлэлийн хурал хийх үеэрээ "холбоотон орнуудаа Сирийн дайнд оролцохыг хүсч байна” гэж хэлжээ. Тэд энэ мэдэгдлээрээ АНУ болон Персийн булангийн орнуудыг уриалсан байна. Мөн Турк дангаараа Сирид цэргийн ажиллагаа явуулах боломжгүй гэдгийг тэмдэглээд бүс нутгийн дайныг зогсоох цор ганц арга гэж тодорхойлжээ.
Ингэснээр Сирид Турк, НАТО-ийн гишүүн орнууд цэргийн ажиллагаа явуулах юм бол ОХУ ч зүгээр хараад суухгүй нь лавтай. Тиймээс ОХУ, Туркийн хоорондын харилцаа цаашид улам хурдцах төлөвтэй байна хэмээн зарим ажиглагчид тэмдэглэж байна.
Б.Даваа
URL: https://www.choibalsan.mn/index.php?newsid=14926
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.







Сэтгэгдэл бичих