ОХУ-ын дэвшилтэд технологиор бүтээгдсэн, тандалтын "ТУ-214R” гэх нисэх онгоц Сирид газардсан талаар Вашингтоноос мэдээллээ. АНУ-ын эрх баригчдын мэдээлснээр "ТУ-214R” онгоц Латакиа хотноо байрлах Оросын нисэх баазад өчигдөр газардсан” гэжээ.
Москва анх удаагаа уг онгоцыг цэргийн ажиллагаанд ашиглаж байгаа юм.
"Оросын сөнөөгч онгоцууд өдөр Сирийн хойд мужуудад 100-120 удаа агаараас цохилт өгсөн. "ТУ-214R” онгоц тандалтын нислэг хийж эхэлснээр энэхүү тоо хоёр дахин нэмэгдэх магадлалтай" хэмээн Пентагон мэдэгджээ.
Сирид агаарын хөлгийг илгээх Оросын төлөвлөгөөг анх "www.theaviationist.com” цахим сайт мэдээлж байсан юм. Америкийн эрх баригчид уг онгоцны хүчин чадлыг хэлэлцэж эхэлжээ.
Б.Дэлгэрцэцэг
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.






Сэтгэгдэл бичих