Борлуулалтын орлогын хэмжээг өмнөх онтой харьцуулахад 32.2%-иар буурсан үзүүлэлттэй гарсан бөгөөд энэ нь гэрээний дагуу төсвөөс олгодог санхүүжилт буурсантай холбоотой ажээ. Компани өмнөх онд 727.79 сая төгрөгийн борлуулалтын орлого олж, 2.25 сая төгрөгийн ашигтай ажиллаж байсан юм.
Харин 2015 онд хариуцсан улсын чанартай авто зам, замын байгууламжийн засвар арчлалтын ажлыг гүйцэтгэх гэрээг Зам тээврийн яамтай байгуулан ажилласан бөгөөд оны эцэст гэрээ дүгнэхэд хангалттай сайн гэсэн үнэлгээ авсан юм байна.
Дорнод авто зам /MSE:DAZ/ компани нь Дорнод аймаг болон зэргэлдээх аймгууд, ОХУ, БНХАУ-тай холбогддог нийт 7 чиглэлд 1250 км улсын чанартай зам, 1296 у/м төмөр бетон гүүрийн бэлэн байдал, зам засвар арчлалтын ажлыг хариуцан ажилладаг юм.
Компанийн товч мэдээлэл
| Симбол | Биржид бүртгэгдсэн | Хувьцааны тоо | Салбар | Хаалтын ханш |
|---|---|---|---|---|
| MSE:DAZ | 2007-02-10 | 74 922 | Зам засвар | 2580 (2012-06-13) |
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.







Сэтгэгдэл бичих