
Өнгөрөгч амралтын өдөр аймгийн ИТХ хуралдаж маргаантай байсан хурлын даргын асуудлаа хэлэлцэж хуучин дарга асан Р.Зоригтбаатарыг дахин сонголоо. Өмнө нь түүнийг өөрийнх нь нам буюу МАН-ын төлөөлөгчид АН-ын хэсэг нөхөдтэй хавсайдан буулгаж оронд нь Чойбалсан хотын захирагч П.Мөнхтөрийг томилсон байсан. Гэвч энэ шийдвэрийг Р.Зоригтбаатар хууль бус гэж үзэж, шүүх болон намынхаа дээд удирдлагуудад гомдол гаргаснаар ийнхүү дахин хэлэлцэж түүнийг эргүүлэн сонгосон хэрэг. Энэ жилийн хувьд Дорнод аймгийн ИТХ хурлын даргын сандал ширээний төлөө тэмцэлдсээр өнгөрсөн гэж хэлэхэд болно. Олон сараар даамжирсан даргын асуудал ийнхүү нэг мөр цэгцэрч, ИТХ ажлаа хэвийн явуулах нөхцөл бүрдлээ.
URL: https://www.choibalsan.mn/index.php?newsid=15109
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.





Сэтгэгдэл бичих