АНУ-ын Батлан хамгаалах яам хөгжүүлэхэд их хэмжээний хөрөнгө оруулалт шаардлагатай ч ашиглахад зардалбага технологийг батлан хамгаалах салбартаа ашиглах төлөвлөгөөг боловсруулж байна. Пентагоны удирдлагууд АНУ-ын армид ашиглах лазер бууг бүтээхээр ажиллаж байгаагаа мэдэгдлээ. Армийн технологи, судалгааны хэлтсийн ерөнхий нарийн бичгийн даргын туслах Мэри Миллер хэлэхдээ 2023 он гэхэд энэхүү технологийг армид нэвтрүүлнэ гэв. Шууд бус галаас хамгаалах хэрэгсэл гэж нэрлэсэн энэхүү төхөөрөмж нь дрон, их буу, пуужин, залуурт пуужинг устгах төхөөрөмж юм. Систем Израилийн ашигладаг "Iron Dome” системтэй ойролцоо ажиллагаатай гэсэн үг. Харин лазерь системийг хөгжүүлэхэд асар их хөрөнгө оруулалт шаардлагатай. Гэхдээ ашиглаад эхлэвэл зардал тун бага ажээ. Түүнчлэн АНУ-ын агаарын хүчин 2022 он гэхэд сөнөөгч онгоцуудаа лазераар тоноглохыг эрмэлзэж байна.
О.САША
URL: https://www.choibalsan.mn/index.php?newsid=15296
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.







Сэтгэгдэл бичих