Сүүлийн жилүүдэд интернэт хэрэглээ өсөн нэмэгдэхийн зэргэцээ цахим мэдээллийн хэрэгслүүд шил шилээ даран төрсөөр байгаа. Манай аймаг 1990-ээд оны сүүлээр интернэтэд холбогдсон бөгөөд 2002 оноос Dornod.mn домайн нэрийг ашиглаж эхэлжээ. Мэдээллийн сайтын хувьд, Дорнод аймаг дахь Худалдаа аж үйлдвэрийн танхим 2010 онд Dornodbiz.mn сайтыг ажиллуулж эхэлсэн байдаг. Тус сайт хэсэг хугацаанд завсарлаад буй.
2012 онд нээгдсэн DNews.mn нь өөрийн редакци бүхий орон нутгийн мэдээллийн анхны вэбсайт юм. Тэгвэл өнөөдөр Дорнод аймагт үйл ажиллагаа явуулж буй мэдээллийн вэб сайтын тоо телевиз, радио, сонин, сэтгүүл зэрэг уламжлалт хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээс ч олон болж, 14-д хүрчээ. Сүүлийн хагас жилийн хугацаанд л гэхэд, Дорнод аймагт 6 вэбсайт шинээр нээгдсэн байна. Энэ нь улстөрийн сонгууль ойртож байгаатай холбоотой болов уу.
Орон нутгийн өдөр тутмын мэдээллийн вэб сайтуудыг дарааллаар нь танилцуулбал,
www.Choibalsan.mn (Эрхлэн гаргагч: Цахим хүрээ)
- www.DornodBiz.mn (Эрхлэн гаргагч: Дорнод ХАҮТ)
- www.Dornod.gov.mn (Эрхлэн гаргагч: Дорнод аймгийн ЗДТГ)
- www.DNews.mn (Эрхлэгч Т.Галмандах)
- www.Dornod.NET (Эрхлэгч Г.Алтанхуяг)
- www.DornodMedee.mn (Эрхлэгч Б.Отгонбавуу)
- www.Dornod.biz (Эрхлэн гаргагч: Цахим хийц)
- www.Dzar.mn (Эрхлэн гаргагч: Avida)
- www.5858.mn (Эрхлэгч: тодорхойгүй. Домайн эзэмшигч: А.Одбаяр)
- www.DFact.mn (Эрхлэгч, Домайн эзэмшигч: тодорхойгүй)
- www.DToday.mn (Эрхлэгч: Э.Батболд)
- www.Dornod.info (Эрхлэгч: Э.Учралбаяр)
- www.DornodPR.mn (Эрхлэгч, домайн эзэмшигч: тодорхойгүй)
- www.DMedee.mn (Эрхлэгч: тодорхойгүй. Домайн эзэмшигч Gantulga Tumurgarid)
Дээрх сайтуудаас Choibalsan.mn, Dornod.NET, DornodMedee.mn, Dornod.gov.mn сайтууд нь Монголын Сайтуудын холбооны гишүүн юм.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.





Сэтгэгдэл бичих