Хятадын дарга Си Зиньпинийг огцрохыг шаардан гарын үсэг цуглуулж, түүнийгээ олон нийтэд ил болгосон гэх үндэслэлээр гадаадад амьдарч буй ардчиллын төлөө тэмцэгч залуугийн гэр бүлийнхнийг нь баривчилжээ.
Эх орондоо амьдрах аргагүй болж, Германд цагаачлан амьдарч буй Хятадын сэтгүүлч Чанг Пинг энэ талаар өөрөө мэдээлсэн байна. Тэрбээр Хятадын Засгийн газрыг шүүмжилсэн нийтлэлүүдийг "Southern Weekend” сонинд бичиж нийтлүүлдэг сэтгүүлч байсан ч, Засгийн газрын дарамт шахалтын улмаас Герман руу дүрвэн амьдрах болжээ. Түүнийг цаг үеийн асуудлыг шүүмжлэгч гэдгээр нь хүмүүс анддаггүй байна.
Чанг Пинг Хятадын Сичуань мужид амьдардаг бөгөөд хоёр дүү, нэг эгчтэй аж. Гэвч Си Зиньпинийг огцруулахыг шаардсан баримт бичиг бүрдүүлэхэд оролцсон гэх хэргээр Чанг Пингийн гэр бүлийнхнийг бүгдийг нь баривчилсан байна.
Өнгөрсөн долоо хоногт Нью-Йорк хотноо амьдардаг ардчиллын төлөө тэмцэгч Уен Юнчао Гуандунь мужид амьдардаг гэр бүлийнхнийг нь хуулийн байгууллагынхан баривчилсан талаар мэдээлж байсан юм. Гэхдээ тэдний аль аль нь Ерөнхийлөгчөө огцруулах гарын үсэг цуглуулахад оролцоогүй гэдгээ онцолж байгаа юм байна.
Асуудал үүсгэсэн баримт бичиг нь Си Зиньпиний улс төр болоод эдийн засгийн бодлого үзэл бодлыг шүүмжилсэн огцруулах бичиг аж. Ямартай ч, Хятадын дарга Си Зиньпинийг огцруулах бичигт гарын үсэг цуглуулсан нэрийдлээр тус улсын цагдаа, хүчнийхэн ардчиллын төлөө тэмцэгч залуусын ар гэрийнхнийг баривчилж эхэлсэн нь энэ аж.
Б.Даваа
URL: https://www.choibalsan.mn/index.php?newsid=15897
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.





Сэтгэгдэл бичих