Монгол улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль, аймгийн ИТХ-ын тогтоол шийдвэрүүдийн хэрэгжилтийг хангах, орон нутгийн өмчид бүртгэлтэй байгаа зарим барилга, объектуудын ашиглалт, хадгалалт, хамгаалалтыг газар дээр нь үзэж танилцах, цаашид хэрхэн ашиглах зорилготойгоор Дорнод аймгийн Засаг дарга М. Бадамсүрэнгээр ахлуулсан ажлын хэсэг 2016 оны 03 дугаар сарын 31-ны өдөр ажиллаа. Удирдамжийн дагуу "Хан-Уул” цогцолбор сургуулийн албан бус боловсролын байр, Хуучин холбооны барилга, Хөгжимт драмын театр, "Хан-Уул” цогцолбор сургуулийн Английн хүүхдийн ивээх сангийн байр, Жуковын музей, "Дорнод НАА” ОНӨААТҮГ-ын спорт заал гээд ашиглагдахгүй байгаа орон нутгийн газар дээр нь танилцав. Тэдгээр зарим барилга байшингийн гаднах өнгө үзэмжийг сайжруулах тал дээр анхаарах, хуучны түүх дурсгал хадгалсан барилгуудыг хэвээр нь хадгалах, ашиглах боломжтой өмчийг иргэдийн хэрэгцээнд зориулан хэрэглэх зэрэг саналуудыг албаны хүмүүс ярилцаж байв.
Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд: аймгийн ЗДТГ-ын Санхүү төрийн сангийн хэлтсийн дарга Н. Базаррагчаа, Хөгжлийн бодлогын хэлтсийн мэргэжилтэн У. Цэрэнпил, аймгийн ОНӨА-ны дарга Б. Батдорж, ахлах мэргэжилтэн Г. Мөнхцэцэг, мэргэжилтэн, М. Гансүмбэр, Газрын харилцаа барилга, хот байгуулалтын газрын архитектур Д. Доржсүрэн, эрүүл мэндийн газрын дарга Х. Хулан, Хэрлэн сумын ЗДТГ-ын Захирагчийн албаны дарга Д. Хандсүрэн, ИТХ-ын өмчийн ажилтан Д. Мөнхзаяа нар ажиллаа.
Д. Мөнхзаяа
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.







Сэтгэгдэл бичих