Дорнод аймгийн сагсан бөмбөгийн спортын хөгжил сүүлийн жилүүдэд чамгүй амжилттай байгаа. Энэ бол "Дорнод аймгийн Сагсан бөмбөгийн хөгжил” хэмээх төрийн бус байгууллагатай шууд холбоотой. Бүр тэр дундаа тус холбоог тэргүүлж байгаа Худалдаа хөгжлийн банкны дорнод салбарын захирал Э.Мөнх-Одтой шууд хамаатай гэж хэлж болно.
Холбооны зорилго нь: сагсан бөмбөг сонирхдог, тоглодог залуусын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, тэмцээн уралдаан зохион байгуулах, сагсан бөмбөгийн тэмцээн уралдааны талаар мэдээлэл солилцох, санал бодлоо хуваалцах, Дорнод аймагт сагсан бөмбөгийн спортыг хөгжүүлэхэд өөрсдийн хувь нэмрийг оруулахад оршино.

Тэгвэл тус холбооноос зохион байгуулсан энэ жилийн "Дорнод 2016 лиг” амжилттай өндөрлөлөө. Лигийн аваргаар "Элтрүүд” тодорч алтан медаль энгэртээ зүүсэн бол "Хүдрүүд” баг мөнгөн медаль хүртэв.
Энэ жилийн нэгэн сайн мэдээ бол Элтрүүд багийн эзэд лигийн тэмцээний хугацаанд багийн бүх гишүүдийг цалинжуулсан бөгөөд нь энэ нь тэдний амжилтанд нөлөөлсөн гэж болно. Ийнхүү олон сарын турш үргэлжилсэн галтай цогтой эрчтэй хүчтэй олон залуусын ярианы сэдэв болсон лигийн тэмцээн өндөрлөж байна. Жилээс жилд улам чанаржиж байгаа тус лигийг зохион байгуулагч Э.Мөнх-Од тэргүүнтэй холбооны залуустаа цаашдын ажил хөдөлмөрт нь өндрөөс өндөр амжилтын хүсэн ерөөе. Нутгаа гэх залуусын цуваа үргэлжилсээр..
dfact.mn
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.






Сэтгэгдэл бичих