Дани улсын иргэн, цэргийн албан хаагч эмч Карл Кревс Оросын Эрхүү хотод Улаан загалмайн шугамаар 1 дүгээр дайны үед олзлогсодыг эмчилж байгаад 1918 онд большевкуудаас зугтан мориор Хөвсгөл, Ханх, Хатгал хавиар орж ирээд Эгийн голоор дайран Их хүрээ очоод дараа нь Бээжингээр дамжин нутаг буцсан аж.
Нутагтаа очсон Карл Кревс нь Монголд суурин байгуулах "Булган төсөл" гаргаж таван хүн 1923 оны 3 сард нутгаас гарч 11 сард Хөвсгөл нуураас эх авсан Эгийн гол, Булган талд суурьшин модон байшин барьж халуун усны газар барьж, талх барих, ногоо болон чихрийн манжин хүртэл тарьж, цаг уур ажиглах багаж, дэлгүүр хүртэл ажилуулаж байсан байна.
Монголын улс төрийн байдлаас болж ээлж дараалан нутаг буцсан аж. Тэдний нэрийг Явнаа, Заяа, Хаслунд хэмээдэг байсан байна.
Энэ тухай их сонин зүйлийг МҮМ Эрдэм шинжилгээний гэрээт ажилтан М. Эрдэнэчимэг судлан бичсэнийг товчлон авлаа
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.








Сэтгэгдэл бичих