УИХ-ын гишүүн Х.Баттулгын оффис буюу Баянгол зочид буудлын оффисыг ЦЕГ-ын тусгай албаныхан бүрэн хамгаалалтанд аваад байгаа талаар манай сайт мэдээлсэн билээ. Эх сурвалжийн мэдээлж байгаагаар Х.Баттулгын өрөөнд УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг, Д.Ганбат нар байгаа бөгөөд дөнгөж сая Асашёорюү Д.Дагвадорж болон УИХ-ын гишүүн М.Зоригт, Э.Бат-Үүл нар оффис руу нь орлоо. Мөн УИХ-ын гишүүн Г.Уянга, Б.Гарамгайбаатар, Олимпын аварга Н.Түвшинбаяр ирээд байна.
Яг одоогоор Х.Баттулга гишүүний охин Х.Намуун ирлээ. Тэрбээр цагдаагийн тусгай албаныхан өдрийн 13 цагаас хойш байгууллагыг битүүмжлэн шалгаж байна. Оюутолгойн асуудал дээр дуугарсан болгоныг шалгаж байгаа нь тун харамсалтай. Одоо бүх зүйл ил цагаандаа гарлаа” гэлээ.
Энэ талаарх мэдээллийг манай сайт эргэн мэдээлнэ
Д.Жаргал
Zaluu.com
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.







Сэтгэгдэл бичих