Уулаагийн автобус сар бүр төсвөөс хишиг хүртсээр байх уу???Шилэн дансанд байрласан мэдээллээр 2015 оны байдлаар АйСВН ХХК 66,695,554 төгрөгийг татвар төлөгч бидний мөнгөнөөс "Ахмад настан, ХБИргэдийн унааны зардал” нэрээр авчээ. Мөн энэ жилийн эхний улирлын байдлаар 24,738,000 төгрөгийг төсвөөс аваад байна. Гэтэл Ахмад настан, ХБИргэдэд үйлчлэх учиртай автобусаар энгийн иргэд үргэлж зорчиж буй харагддаг. Сард 8,0 сая гаруй төгрөгийн зардлаар Ахмад настан, ХБИ-ийн автобус үйлчилгээ үзүүлдэг байна. Тэгвэл 500 төгрөгөөр автобусанд суудаг энгийн иргэний тарифаар бодоход 549 иргэн 1 өдөрт үйлчилгээ авах тооцоо гарч байна. Харин ахмад настан, ХБИргэнд хөнгөлөлттэй үнэ тарифаар бодвол өдөрт үйлчлүүлэх ахмад настан, ХБИргэний тоо өснө. Гэтэл манай аймагт энэ хэмжээний ахмад настан, ХБИ өдөр бүр автобусаар зорчих уу?
Эх сурвалж: https://www.facebook.com/profile.php?id=100011533475630&fref=nf
URL: https://www.choibalsan.mn/index.php?newsid=16288
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.








Сэтгэгдэл бичих