Хэдхэн жилийн өмнө Хардвардын их сургуулийн оюутнуудын бүтээсэн "Фэйсбүүк” өнөөдөр дэлхий дахинд "ноёрхож" байна. Дэлхийн 7 тэрбум хүний ихэнх нь энэ олон нийтийн сүлжээг ашиглаж, бие биетэйгээ мэдээлэл солилцдог. Тэгвэл Английн эрдэмтэн Sophie Reindeers бидний хэрэглэж буй фэйсбүүкийг 400 жилийн өмнө байсан хэмээн онцолжээ. Учир нь тэрээр Европоос "The Friends Book” буюу "Найзуудын ном” гэх зүйлийг олсон байна. Энэхүү эртний ном нь яг л одоогийн фэйсбүүк шиг байжээ.

Нийгмийн сүлжээ, олон нийттэй харилцах зориулалттай ном анх 1560 оны үед үүсчээ.

Савхин бүрээстэй уг ном нь нарийн чимэглэл, болон зурагтай байсан байна.

Энэ жижиг өврийн номоо чимэхийн тулд зураачдийг хөлсөлдөг байжээ.

"The alba amicorum” гэдэг нь латин хэлээр "Найзуудын ном” гэх утгыг илэрхийлнэ.

Хуудас бүрт эртний Латин болон Грек хэлээр бичсэн байв.

Тэр үед хүмүүс энэхүү номыг өөртэйгээ үргэлж авч явдаг байсан бөгөөд уулзсан найзууд болон танилуудаараа сэтгэгдлийг нь бичүүлдэг байсан байна.

Энэ зураг нь одоогийн фэйсбүүкээр бол "Үерхэж буйгаа зарласан статус” бөгөөд ийм зураг номон дотроо нэмж зурвал хэн нэгэнтэй хос болсон гэсэн үг ажээ.

Франц, Герман болон Голланд зэрэг улс орнуудаар аялсан их сургуулийн оюутнууд тухайн аялалаа ийнхүү номон дээрээ зуруулсан байна.

Английн хааны зураг.

Үзэсгэлэнтэй эмэгтэйн зураг

Эмэгтэйчүүд эрчүүдийн ижил эрх чөлөөтэй аялах эрхгүй байсан ч номон дээрээ төсөөлсөн мөрөөдлөө зураг болгон буулгасан байна.

Michael van der Meer (1590-1653 оны үед амьдарч байжээ) хэмээх хүний найзуудын ном
URL: https://www.choibalsan.mn/index.php?newsid=16319
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.









Сэтгэгдэл бичих