Улсын нийслэл Улаанбаатарт хотод эрдэм сураад өөрийн төрсөн нутагтаа сурсан мэдлэгээ зориулахаар буцан ирж байгаа олон залуус бий. Тэдний зарим ар өврийн хаалга танил талаараа хөөцөлдөн байж ажилтай болж байгаа бол танил талгүй нөгөө хэсэг нь өөрийн бор зүрхээрээ амьдралаа босгохоор зүтгэж явна. Өөрийн чадлаараа зүтгэж яваа залуусын нэг нь Г.Ууганбаяр юм. Тэрээр МУИС-ЭЗ Сургуулийг Олон улсын худалдаа мэргэжлээр суралцан төгссөн байна. Нутагтаа ирээд мэргэжлээрээ ажиллах гэсэн боловч сүүлийн 2 жилийн хугацаанд төрийн албанаас мэргэжлийн дагуу ажлын байрын сонгон шалгаруулалт зарлаагүй байна. Ингээд гэр бүлээ тэжээхийн тулд багахан хүнсний дэлгүүр нээн ажиллуулахаар шийдээд зохих хууль журмын дагуу үйл ажиллагаагаа эхлүүлсэн байна. Гэвч 6 нэрийн хүнсний дэлгүүр нь ашигтай ажиллахаасаа илүүтэй ашиггүй байх тул арга ядаад 8 нэрийн дэлгүүр болгохоор хөөцөлдөн аймгийн засаг дарга М.Бадамсүрэнд хүсэлтээ өгөөд бүтэн жилийн нүүрийг үзжээ. Гэвч ямар нэг шалтгаан хэлж хариу өгөхгүй байсаар өдийг хүрсэнээр барахгүй бүр цагдаад баригдахдаа тулжээ.
Иргэн Г.Ууганбаяр хэлэхдээ: Миний бие өнгөрөгч 4 сарын 01-ны өдөр иргэд хүлээн авдаг цагаар нь Засаг даргатай уулзах хүсэлт тавиад үүдэнд хүлээж байхдаа гар утсаараа оролдоод сууж байсан. Гэтэл туслах нь гэнэт ор гэхэд нь сандарсандаа утсаа өмдний арын халаасандаа хийгээд шууд яваад орсон юм. Засаг даргад Та намайг дэлгүүрээ нээснээс хойш өөр олон дэлгүүрт тусгай зөвшөөрөл олгосон байна. Миний дэлгүүрт олгож болдоггүй юм уу? Би танд хүсэлт тавиад 1 жил болж байна. Танаас би ажлын байр гуйгаагүй ээ, зөвхөн би энэ дэлгүүрээ бусдын адил авч явмаар байна. Тэгээд залуу хүн өөр их зүйл хийх хүсэл тэмүүлэлтэй байна. Хэдий 6-н нэрийн дэлгүүр ч гэсэн ААН байгуулаад татвар төлөөсөө бүгдийг нь төлөөд л зүтгэж байна. Одоо өр зээлэндээ дийлдлээ, мохож байна. Залуучууд юу хийж амьдрах ёстой юм бэ?! гэсэн асуудал тавьсан. Гэтэл засаг дарга М.Бадамсүрэн мөн урьдын адил судалж байна гэсэн хариулт хэлсэн. Ингээд уулзалт дуусаад гарахдаа утсаа урд халаасандаа хийхээр автал гэнэт босож ирээд чи бичлэг хийлээ гэсэн. Би бичлэг хийгдсэн эсэхийг мэдээгүй тул Засаг даргад утсаа өгсөн. Гэтэл бидний яриа 15 минут орчим бичигдсэн байсан. Би өөрөө гайхсан, мэдээгүй гэдгээ хэлсэн. Гэтэл туслахаа дуудаад одоо цагдаа авчир гэсэн. Төд удалгүй гаднаас 3-н цагдаа орж ирсэн. Намайг 2 цагдаа нь авч гарч Засаг даргын өрөөнөөс авч гаргаад цагдаагийн машинд суулгасан. Миний хувьд юуг буруу хийснээ ойлгоогүй, одоог хүртэл миний гар утас цагдаагийн байгууллагад хураалгасан мэдүүлэг өгөөд байж байна. ЗАСАГ ДАРГЫН энэ үйлдлийг залуу хүний хувьд ҮНЭХЭЭР их гайхсан. Засаг даргын өрөөнөөс Цагдаад баригдаад явна гэж бодохоор юу гэсэн үг вэ! гэж халагласан. Үнэхээр залуу хүн юм хийх хүсэл байна, амьдармаар байна. Та хийх хүсэлтэй байгаа миний насыг нь голов уу? Хийх гэсэн хүсэл тэмүүлэлийг минь голов уу?. Залуучуудад юм хийх зай байна уу Засаг дарга аа! гэж асуумаар байна.
Инээдмийн баяраар олон хүн инээд хөөр баяр хөөртэй байхад харин Засаг дарга М.Бадамсүрэн нэгэн гэр бүлд ийн хар толбо үлдээжээ. Бүтэн жил ямар нэгэн хариу өгөхгүй залуу хүний хийх хүсэл эрмэлзлийг унтрааж байхын оронд ийм урчаас чадахгүй ээ гээд шуудхан хэлчих зоригтой байгаа ч гэж М.Бадамсүрэн танаас хүсмээр байна. Нутгаа зорин ирж ажиллаж амьдрах олон залуусын төлөөлөл эхнээсээ ийн нухчуулсаар. Тэдний цаг үе удахгүй ирнэ.
dfact.mn
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.









Сэтгэгдэл бичих