Өнгөрсөн сард Дорнодын сэтгүүлчид цуглаж, МСНЭ-ийн Дорнод аймаг дахь салбарын тэргүүн, Мижи ТВ-ийн захирал Т.Одхүүг огцруулж, Шинэ суваг ТВ-ийн захирал С.Дэлгэрийг сонгосон тухай бид мэдээлж байсан. Салбарын тэргүүний асуудлаар орон нутгийн хэвлэл мэдээллийн удирдлагууд хоёр хуваагдсан бөгөөд өмнөх хурлыг албан ёсны бус гэж үзэх хэсэг байгаа юм. Иймээс МСНЭ-ийн Ерөнхийлөгч Б.Галааридыг урьж, маргааныг хамтдаа шийдвэрлэхээр болжээ.
Тус салбарын тэргүүлэгчдийн 2016 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн хурлын шийдвэрээр Бүх гишүүдийн 2 дугаар хурлыг маргааш хийхээр зарласан байна.
dornod.net
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.







Сэтгэгдэл бичих