Английн Уилтшир дэх "Chilton Foliat” фермд ноосгүй хурга гарчээ. Фермийн эзэн Салли-Энн Фишер "Бид хургыг Скиппе гэж хочилдог. Түүний эх нь гаргасан даруйдаа голсон учраас түүнийг өдийг хүртэл тэжээж байна. Скиппе ноосгүй төрөхөөс гадна түүнийг харахад яг л Кенгуру шиг харагддаг. Гэхдээ Скиппе ноосгүй л болохоос бусад бүх зүйл нь эрүүл. Тиймээс бид түүнийг дулаан байлгах үүднээс бага хэмжээний ноосыг биед нь бэхэлсэн” гэж ярьсан байна.
Харин нутгийн мал эмнэлэгийн эмч нар "Хурга ноосгүй төрөх нь тун ховор тохиолдол. Зарим үүлдрийн хонинууд ноос багатай байдаг ч үүн шиг тохиолдлыг өмнө нь харж байсангүй” гэж ярьжээ.

URL: https://www.choibalsan.mn/index.php?newsid=16548
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.







Сэтгэгдэл бичих