Хятадын Чуньцин мужийн 72 настай иргэн Жоу энэ дэлхийн хамгийн хөгийн хөрш гэнэм. Тэрбээр гэртээ 200 гаруй харх тэжээдэг аж. Энэ оны гурван сараас цөөхөн харх тэжээж эхэлсэн гэх мань эрийн гэрт хортон мэрэгчтэй тэмцэх албаныхан шалгалт хийхэд 170 гаруй харх байжээ.
Жоу хархнуудаа бэлэн гоймонгоор хооллодог агаад өдөртөө 10 гаруй шуудай хоол дөнгөж хүрдэг гэнэ шүү. Амь насандаа санаа зовсон хөршүүд нь хархнуудаа устгахыг хүсэхэд хэгжүүн өвгөн татгалзсан байна.
Мэргэжлийн байгууллагынхан мань эрийг өндөр настны асрамжийн газарт хүлээлгэн өгч, даварсан хархнуудыг устгажээ.
Эх сурвалж www.wikimon.mn
URL: https://www.choibalsan.mn/index.php?newsid=16800
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.









Сэтгэгдэл бичих