Олон улсын гэр бүлийн өдрийг дохиолдуулан "Дэлхийн гэр бүлийн” өдрийг
иргэд олон нийтэд таниулан сурталчилах, гэр бүлийн үнэ цэнэ эерэг
харилцаа холбоог бэхжүүлэх, хөдөлгөөн эрүүл мэндийг дэмжин дугуйн
спортыг хөгжүүлэхэд гэр бүлүүдийг уриалах зорилгоор аймгийн Хүүхэд, гэр
бүлийн хэлтэс болон Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтсийн дэргэдэх
Залуучуудын хөгжлийн төв санаачлан зохион багуулж буй "Гэр бүлийн
дугуйтай аялал” арга хэмжээ Тусгаар тогтнолын талбайгаас
тогтоосон машрутын дагуу амжилттай зохион байгуулагдлаа. Уг арга
хэмжээнд маань Залуу гэр бүлийн төлөөлөл, Дорнод аймгийн дугуйчдын клуб,
ХГБХХ-ийн ажилтан албан хаагчид, Залуучуудын хөгжлийн төвийн дэргэдэх
Y-peer клуб, Дотно зөвлөгч төвийн хүүхдүүд болон УИХ-ын гишүүн
Н.Номтойбаяр, аймгийн Засаг дарга бөгөөд Хүүхдийн төлөө зөвлөлийн дарга
М.Бадамсүрэн нар дэмжин оролцлоо. Нийт 50 гаруй оролцогч оролцсноос
-Ш.Өргөнбаярын гэр бүл- Спортлог гэр бүл номинаци
– М.Хосбаярын гэр бүл -Загварлаг гэр бүл номинаци
-Г.Энхмаагийн гэр бүл – Залуу гэр бүл номинацийн эзэд боллоо.
Мөн гэр бүлээрэй иэдвхи санаачлагатай оролцсон н.Алдарбаяр, н.Энхбат
нарын гэр бүлд талархал илэрхийлж Хас фото студид гэр бүлийн хөрөг зураг
авахуулах эрхийн бичиг гардууллаа.
Хөдөлгөөн эрүүл мэндийг дэмжих, гэр бүлийн эерэг уур амьсгал бүрдүүлэх,
аливаа өвчин эмгэгээс урьдчилан сэргийлэх улмаар байгаль экологид ээлтэй
спортын төрлийг хөхиүлэн дэмжих өндөр ач холбогдолтой уг арга хэмжээ
маань аймгийн Засаг даргын Захирамжийн хүрээнд жил бүрийн энэ өдөр
уламжлал болгон зохион байгуулагдах болно.
ДОРНОДЫН ГЭР БҮЛ БҮХЭН ЭРҮҮЛ САРУУЛ, АЗ ЖАРГАЛААР ДҮҮРЭН БАЙХ БОЛТУГАЙ.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.







Сэтгэгдэл бичих