
Говь нутгийн ард түмний хүндэт зочноо дайлдаг ГОВИЙН ЦАГААН ШУВУУ хэмээх битүү хоол. Хонины арьстай сүүл авч өөхийг нь 0.5мм зузаантай үлдээж годонтой нь туламлан өвчинө. Гол махыг жижиглэн татаж, хөмүүл давсаар амтлан бэлтгээд өвчсөн сүүлэндээ хийж онгорхой хэсгийг битүүлэн оёно. Дараа нь гадна арьсыг хуйхалж хярваслаад бүлээн усаар сайтар угаана. Тогоонд 2-2.5литр ус хийж буцалгаад хуйхалсан сүүлээ хийж, давс цацаад 40-50 мин буцалгана. Ихэвчлэн 2-3 хүний хоол болох ба ногооны хачир зэргийг бэлтгэн хамт хэрэглэж болох ажээ.
URL: https://www.choibalsan.mn/index.php?newsid=16904
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.







Сэтгэгдэл бичих