Өнгөрсөн Даваа гарагт Йемен улсад амиа золиослогч хоёр этгээд олон нийтийн газар бөмбөг дэлбэлсэний улмаас 40 хүн амь үрэгдэж, цөөнгүй хүн шархдаж бэртсэн байна. Энэ алан хядах хядах ажиллагааг Исламын улс террорист бүлэглэл үйлдсэн болохоо өнөөдөр зарлажээ.
Йемений Адэн хотын цэргийн төв байрны гадаа уг цуврал дэлбэрэлт болох үед армид элсэх хүсэлтэй залуучууд олноороо цугларч, цэргийн албан хаагчийн шалгалт өгөхөөр бэлдэж байсан тул олон цэргийн насны залуучууд амь үрэгдсэн байна. Исламын улс террорист бүлэглэл өөрийн мэдэгдэлдээ тэдний эсрэг зэвсэг барин тэмцэхэд бэлэн байгаа хэнийг ч устгах болно гэдгээ онцлоод, Йемений зэвсэгт хүчний эсрэг хийх хатуу ширүүн тэмцэлээ эхэлсэн гэдгээ мэдэгдлээ.
Йемен улс дотроо иргэний дайнтай байхад террорист бүлэглэлүүд байнга алан хаядах ажиллагаа хийж байгаа нь энэ бүс нутагт хүндхэн нөхцөл байдлыг үүсгээд байна. Хэдийгээр Йемений сөргөлдөгч талууд Кувейтэд удаа дараа уулзаж асуудлыг энхийн арга замаар шийдвэрлэхээр оролдож байгаа ч одоо хүртэл дорвитой үр дүнд хүрч чадаагүй байгаа юм.
Үүнээс өмнө энэ сарын 15-ны өдөр Исламын улс бүлэглэл Йеменд алан хядах ажиллагаа хийж цөөнгүй хүний амь насыг авч одоод байсан юм. НҮБ-аас Йемений сөргөлдөгч талуудад хандан тэднийг хоорондоо эрх мэдлийн төлөө тэмцэлдэж, зэвсэгт мөргөлдөөнөөр асуудлыг шийдвэрлэх гэж оролдож байх хооронд тус улсын энгийн номхон иргэд амь нас, эд хөрөнгөөрөө хохирч байгааг санууллаа. Тиймээс ард иргэдээ амар тайван амьдруулах төрийн үндсэн үүргээ биелүүлэхийн тулд харилцан буулт хийж, өөрсдийнхөө эрх ашигаас гадна бусад иргэдээ бодож шийдвэр гаргахыг уриалаад байгаа юм.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.







Сэтгэгдэл бичих