Монгол Улсад гуравдугаар сарын дунд үеэс улаанбурхан өвчин дэгдэж, бага насны хүүхдүүд төдийгүй энэ халдвараар өвчилсөн залуучуудын тоо нэмэгдэж байна. Өнөөдрийн байдлаар манай аймаг вакцинд хамрагдвал зохих 18-30 насны 11751 иргэн байгаа юм. Энэ удаа халдварлаж буй вирус нь хувьсаж өөрчлөгдсөн вирус учир өмнө нь дархлаажуулалт хийсэн эсэхээс үл хамаарч, өвчний халдвар авах эрсдэлтэй гэнэ. Тиймээс өвчний тархалтыг зогсоох зорилгоор тавдугаар сарын 15-25 хүртэлх үргэлжлэх хугацаанд вакцинжуулалтын аян явагдаж байгаа юм. Одоогоор манай аймагт вакцинжуулалтын явц 05-р сарын 22-ны байдлаар аймгийн хэмжээнд вакцинжуулалт 76 хувьтай явагдаж байгаа талаар мэдээллийг аймгийн Эрүүл мэндийн газраас өглөө. Өрхийн эрүүл мэндийн төвүүд-4757 хүн 75%-тай, Асралт-Үйлс ӨЭМТ-62%, Мянганжаргалан ӨЭМТ-49%, Ягаанцээнэ ӨЭМ-94%, Сумын ЭМТ-үүд-78%-тай явж байна.
dornod.info
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.






Сэтгэгдэл бичих