100 саяын татвар төлж нэр дэвшигчээр тодрохын эсрэг байгаа гэдгээ илэрхийлээд байсан Ж.Батзанданд Баянзүрх дүүргийн Ардчилсан намаас нэр дэвших эрх олгоогүй аж. Тэрээр 37.8 хувийн санал авч, унасан байдалтай байна. Өнгөрсөн дөрвөн жилд гишүүнээр суусан Ж.Батзандангийн тухайд дэгдээд удаагүй байгаа оффшортой холбоотой асуудлаар байр сууриа удаа дараа илэрхийлж, өөрийнх нь санаачилсан хуулийг АН, МАН-ынхан дэмжиж байгаа гэдгийг хэлж байгаа. За харин сонгуульд нэр дэвшихийг нь бол төдийлөн дэмжихгүй байгаа бололтой юм, нам нь. Баянзүрхийн АН-ын тухайд Д.Арвин 28.9 хувь, Р.Булгамаа 22.2 хувийн саналаар мөн унасан байна. Гэхдээ намынх нь ҮЗХ-оор эдгээр хүмүүсийн нэрсийг оруулах аж.
Б.Тамир
Эх сурвалж: Шуурхай.мн
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.







Сэтгэгдэл бичих