Уг бичлэгт Пирамидууд хэрхэн дэлбэрч, газрын хөрснөөс арчигдаж буйгаар гарчээ. "Мөн Египетийн нийслэл Каир хотноо цуврал халдлага үйлдэж, олон зуун хүнийг хохироох болно. Абдул Фаттах аль Сиси бид тун удахгүй Египетэд хөл тавина” жихади Эмир гэгч мэдэгджээ.
Египетийн тусгайгийнхан уг сүрдүүлгийн видеог шалгаж байгаа талаар албаны хүн "AFP” агентлаг мэдэгдсэн байна.
Хэт даврагчид өнгөрсөн онд 5000 жилийн настай Сирийн Пальмира хотын барилга, байгууламжийг сүйтгэсэн юм. Сирийн армийнхан Оросын дэмжлэгтэйгээр өнгөрсөн гуравдугаар сард тус хотыг чөлөөлсөн билээ.
Б.Дэлгэрцэцэг
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.





Сэтгэгдэл бичих