Сирийн ихэнх газар нутагт гал зогсоох дэглэм үйлчилж байгаа билээ. Гэвч "Жебхат-ан-Нусра” бүлэглэлийн зүгээс мусульманчуудын ариун Рамадан сарыг үл харгалзан орон сууцны хорооллууд руу галласан хэвээр байна. Террористууд Латаки, Алеппо мужууд дахь хүн ам олноор суурьшдаг газрууд руу буудсаар байгаа аж.
Түүнээс гадна, Алеппогийн зүүн хойд хэсэгт зэвсэгт харуулуудаар хамгаалагдсан ачааны машинуудын цуваа харагдсан байна. Тэд галт зэвсэг, сум хэрэгслүүд ачсан бөгөөд Туркийн хилийн зүгээс хөдлөн зэвсэгт бүлэглэлүүдийн хяналтад байдаг газар нутгуудаар чөлөөтэй өнгөрч, "Исламын улс”-ын хяналтад байдаг районд хүрсэн аж.
Д.Мөрөн
Эх сурвалж: ZONE.MN
URL: https://www.choibalsan.mn/index.php?newsid=17503
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.






Сэтгэгдэл бичих