Хэрлэн сумын 10-р баг Ялалт болон Хивсний хорооллын голын замаас эгц урагш УЦУОШТ-ийн баруун талаар шууд төв зам дагуу холбогдох 1,6 км зам засварын трансын ажил эхэллээ. Дорнод аймгийн авто замыг хөгжүүлэх хөтөлбөрийн хүрээнд аймгийн төвийн автозамын сүлжээг босоо болон хэвтээ тэнхлэгийн дагуу зураг төслийн хувьд бэлэн болгосон. Харин төсөв санхүүгийн байдлаас шалтгаалан зарим замын ажлууд энэ жилдээ хийгдэх боломжгүй болоод байгаа юм байна. Тодруулбал Хэрлэн сумын 10-р баг Ялалт болон Хивсний хорооллын голын замаас эгц урагш УЦУОШТ-ийн баруун талаар шууд төв зам дагуу холбогдох 1,6 км зам засварын ажил зураг төсөл нь бэлэн болсон ч төсвийн хүндрэлээс шалтгаалан энэ жил хийгдэхгүй нь. Гэхдээ энэ удаад тухайн замын трансыг буюу замын суурь далангийн ажлыг эхлүүлсэн байна. Хотын урт хугацааны хөгжлийн хөтөлбөрт тусгагдсаны дагуу шинээр авто зам тавих ажлууд шат дарааллан ийнхүү хийгдэнэ. Авто замын хувьд төв замууд ихэвчлэн тойрсон биш шулуун байдаг. Энэ замын хувьд тойрсон байдалтай байгаа нь хот төлөвлөлт, газрын зохион байгуулалтын хувьд анхнаасаа буруу явагдсан зэрэг хүндрэлүүдтэй тулгарч байгаа юм. Энэ жилийн хувьд Аймгийн ИТХ-аас баталсны дагуу замын суурь ажил буюу зам тавихад бэлэн болгож газрын асуудлыг шийдвэрлэх бол, замын трансын ажил энэ сардаа багтааж хийгдэж дуусгаад ирэх оны төсөвт хөрөнгө суулгуулан замын ажлыг гүйцээх төлөвлөгөөтэй байгаа юм байна.
DORNODMEDEE.MN
URL: https://www.choibalsan.mn/index.php?newsid=17541
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.









Сэтгэгдэл бичих