Израилийн археологичид хоёр шумбагчийн тусламжтайгаар Далайн гүнд хайгуул хийж явжээ. Ингэж явахдаа далайн гүнд хүний дүрс харсан байна. Цаашлаад үзтэл санаанд оромгүй зүйлс олсон бөгөөд Далайн хайгуулын түүхэнд бичигдэх хэмжээний том эд зүйлс олсон гэнэ. Тэд Ромын эзэнт гүрний үеийн эд өлгийн зүйлсийг далайн ёроолоос олж, сүүлийн гучин жилд байгаагүй том нээлт хийсэн тухайгаа мэдээллээ. Ран Фейнштейн, Офер Раанан нарын шумбагчид өнгөрсөн сард анх олсон үзмэрүүдийг олон нийтэд дэлгэн толилуулсан байна.
Израилийн эртний эдлэлийн хэрэг эрхлэх газрынхан хүрэл хөшөө, дэнлүү, шилэн сав, амьтны хэлбэртэй биет, зангуу, Ромын эзэн хаан Константин, Лицини нарын хөрөг бүхий мянга мянган зоос олсон нь түүхийн салбарт томоохонд тооцогдохуйц олз байсныг онцолжээ.

Далайн археологийн газрын захирал Якоб Шарвит дээрх эд өлгийн зүйлсийнх ихэнх нь Манай Эриний дөрөвдүгээр зуунд хамаарах бол багахан хэсэг нь нэг болон хоёрдугаар зуунд хамаарах аж. Зоосон мөнгөн дээр дүрсэлсэн хоёр дүрсийн нэг түүхэнд Агуу хэмээн алдаршсан Константин хааных бол нөгөө нэг нь Ромын эзэнт гүрний өмнөд хагасыг захирч байсан Лицини хааны хөрөг юм.
URL: https://www.choibalsan.mn/index.php?newsid=17579
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.










Сэтгэгдэл бичих