Рутерфорд нэг хүүхэдтэй бөгөөд өнөр бүлтэй болохыг хүсдэг залуу юм байна. "Уг нь бид юм болгонд сандраад, мэгдээд байдаг хүмүүс биш. Гэвч олон зуун эрүүл мэндийн ажилтнууд сануулаад, анхааруулаад байгаа байгаа тул би хүүхэдтэйгээ гэртээ үлдэхээр болсон. Мөн Грегийн үрийн шингэнийг хөлдөөж, хадгалуулсан. Бид өнөр бүл байхыг хүсдэг” гэж Рутерфордын эхнэр Сюзи Верилл өгүүлжээ.

Өнгөрсөн
долоо хоног зуу гаруй мэргэжилтнүүд олимпийн наадмыг Рио-де-Жанеройд
бус өөр газар зохиох тухай саналыг Олон Улсын Олимпийн Хороонд тавьсан.
Гэлээ ч олимпийн наадмыг зохион байгуулагчид болон Бүх Дэлхийн Эрүүд
мэндийн байгууллагын мэргэжилтнүүд Зика вирусээс айх хэрэггүй гэж
мэдэгдэж буй билээ. Сүүлийн үед вирусын халдвар нэг ч хүн аваагүй гэж
мэдэгдэж байгаа юм.
Р.Гэгээ

Эх сурвалж: TIMES.MN
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.





Сэтгэгдэл бичих