2016 оны 06-р сарын 15-нд аймгийн Төв хогны цэг дээр цэнэгтэй цэнэггүй нийт 150 орчим том оврын сум, галт хэрэгсэл шөнийн цагаар хаягдсан байсныг Чойбалсан хөгжил ОНАҮГ-н манаач олж байгуулагадаа мэдэгдсэн байна.Тус газраас энэ талаар ОБГ-т дуудлага өгсөн ч тэд цэргийн мэргэжлийн байгууллагад хандахыг зөвлөжээ. Ингээд хогны цэг дээр хягдсан цэнэгтэй цэнэггүй галт хэрэгслүүдийг аюулгүй болгуулах хүсэлтийг хурандаа Ж.Өсөхбаяр захирагчтай Ззэвсэгт хүчний 327-р ангид хандан гаргаснаар тус ангийн сапёрчид шуурхай, мэргэжлийн түвшинд ажиллан тэсэлж аюулгүй болгосон байна. Эхлээд галт хэрэгслүүдийг цэнэгтэй цэнэггүйгээр нь ялгаж цэнэгтэй сум галт хэрэгслүүдийг нь зохих журмын дагуу устгасан байна. Одоогоор энэ галт хэрэгсэл сумнуудыг хаанаас хэн хаясан нь тодорхойгүй байгаа юм байна. Манай аймагт 90-ээд оноос өмнө Оросын цэргийн ангиуд байрлаж байсан энэ тэнд орхигдсон галт хэрэгслийг олоод дураар оролдсоноо эндэж гэмтсэн тохиолдол олон байдаг. Ямартаа ч энэ удаад галт хэрэгслүүдийг аюулгүй болгосон ч цаашдаа эрсдэлээс болгомжлоход илүүдэхгүй биз.
dornodmedee.mn
URL: https://www.choibalsan.mn/index.php?newsid=17674
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.







Сэтгэгдэл бичих