Эрдэмтэд Риогийн олимпийн наадмыг цуцлах, аль эсвэл өөр улсад зохиохыг уриаллаа. Дэлхийн нэр хүндтэй 100 гаруй эрдэмтэн хамтарч, ДЭМБ-д хандан гарын үсэг бүхий захидал хаяглажээ. Зика вирусын тархалт аюултай хэмжээнд хүрсэн учраас, Олимпийн наадам зохион байгуулах нь ихээхэн эрсдэл дагуулна гэж болгоомжилж байна.
Эрүүл мэндийн салбарт судалгаа шинжилгээ явуулдаг Оксфорд, Харвард, Йелл зэрэг дэлхийн топ их дээд сургуулиудын 125 эрдэмтэн нэгдэж, уриалга гаргажээ. Олимпийн наадмыг үзэхээр ирэх 500 гаруй мянган жуулчин Зикагийн халдвар авах эрсдэлд орно. Мөн наадамд оролцож байгаа тамирчид халдвар авах эрсдэлтэй. Тэд эх орондоо буцсаны дараа халдвар тараах аюултай гэж ДЭМБ-д хаягласан захидалд онцолжээ. ОУОХ энэ сарын эхээр мэдэгдэл хийж, Зикагийн халдвар наадмын зохион байгуулалтад нөлөөлөхгүй гэсэн. Риогийн наадам 8-р сарын 5-21-ний өдрүүдэ болно. Зикагийн халдвар Бразилд өнгөрсөн онд дэгдсэн. Өнөөдөр дэлхийн 60 гаруй оронд тархаад байна.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.







Сэтгэгдэл бичих