Санал хураалт авах байрууд өнөөдөр орон нутгийн цагаар 07 цагт нээж, 22 цагт хаах юм байна. Их Британийн түүхэнд гурав дахиа зохион байгуулж байгаа энэхүү бүх нийтийн санал асуулгын үр дүн тус улсыг Европийн холбоонд үлдэх эсэх хувь заяаг шийдэх юм. Албаны хүмүүсийн мэдээлснээр нийт 46,499,537 иргэн саналаа өгөх аж.
Энэ удаагийн санал хураалтыг явуулахын тулд Их Британийн албаныхан болон иргэн хөдөлгөөн, төрийн бус байгууллагынхан хэдэн сарын турш "Үлдэх үү, гарах уу" сэдвийн хүрээнд компанит аян зохион байгуулсан. Улстөрчдийн хувьд ч гэсэн уг асуудал дээр хоёр хуваагдчихаад байгаа юм.
БиБиСи агентлагийн дамжуулснаар иргэдийн саналаа өгөх хуудсан дээр "Умард Ирланд, Их Британийн нэгдсэн вант улс Европийн холбоонд үлдэх үү эсвэл гарах уу?" гэх асуулт байх бөгөөд санал хураалтад оролцогч дэмжих, үгүйгээ илэрхийлнэ. Хариултаас 50-иас илүү хувийн санал авсан нь ялж, өнөөдөр орой гэхэд эцсийн дүн нь гарах нь.
Албаны хүмүүсийн дамжуулж буйгаар иргэдийн саналыг авахаар нийт 382 цэг ажиллаж байгаа юм байна. Тэдгээр цэг нь Англи, Шотланд, Уейлс, Умард Ирланд мөн Гибралтард үүрэг гүйцэтгэж байгаа аж.
С.Дамдин
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.






Сэтгэгдэл бичих