Осло хот дахь Норвегийн парламентын байрны гадаа нэгэн үл мэдэх 40 настай гадаад эр өөрийгөө шатаахыг оролдсон байна. Тэрээр өлсгөлөн зарлах тухайгаа бичсэн зурагт хуудсыг гартаа барьсан байжээ. Өөрийгөө галдахын тулд эхлээд асаагуур цэнэглэдэг шингэнийг бие дээрээ асгажээ хэмээн The Local-д мэдээлсэн байна.
Түүнийг парламентын ордны гадаа өөрийгөө шатаах гэж байна гэх дуудлагыг дэргэдүүр нь өнгөрч явсан хүн цагдаад мэдэгдсэн аж. Ингээд түүнийг өөрийгөө галдахаас нь урьтаж цагдаагийнхан баривчилж амжсан байна.
"Энэ хүн өлсгөлөн зарлаж, өөрийгөө шатаах талаар нэг бус удаа оролдож, өмнө нь баривчлагдаж байсан” хэмээн цагдаагийн төлөөлөгч Тур Йоклинг өгүүлсэн аж. Харин тэрхүү гадаад иргэн яагаад ийм үйлдэл хийгээд байдаг талаар тэрээр тодорхой зүйл яриагүй бололтой.
Д.Мөрөн
Эх сурвалж: ZONE.MN
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.






Сэтгэгдэл бичих