Аргентины Mendoza хотын амьтны хүрээлэнгийн Артуро нэртэй дэлхийн хамгийн гунигтай цагаан баавгай нас баржээ. Тэрхүү баавгай ийнхүү 31 насандаа нас баржээ.
Түүний гунигтай баавгай хэмээх алдар нэр хамтрагч Пелусо /Peluso/ нь нас барсны дараанаас эхэлсэн ажээ. Энэ явдлаас хойш амьтны хүрээлэнгийн зочид Артурог ганцаараа болж "гашуудсан"-ыг байнга харж ирсэн гэнэ. Амьтны эрхийн бүлгийн үзсэнээр тэр байнга сэтгэл гутралын шинж тэмдэг харуулж байж. 2014 онд 200 хүн өргөдөлд гарын үсэг зуран түүний амьдралын нөхцөл байдалд илүү тохиромжтой Канад руу илгээх хүсэлтийг илгээж байжээ хэмээн The Telegraph мэдээллээ.
Róisín @RoisinDoherty97
#Arturo who spent 20 years suffering in captivity, depressed, isolated and deemed 'The worlds saddest polar bear'- нэгэн бүсгүй энэ тухай ийн жиргэжээ.

М.Баяр
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.







Сэтгэгдэл бичих