Олон жилийн нөр их хөдөлмөрийн хүчээр бух шиг бахим биетэй болсон Иран улсын хүндийн өргөлтийн тамирчин 24 настай Сажад Гариби Марвелийн супер баатруудын нэг үлэмж биет, ногоон арьст Халкийн нэрээр олон улсад алдаршсан. Үүний нотолгоо бол тэрбээр Инстаграм дахь хуудастаа хэдийнэ 100 мянган дагагчтай болсон нь юм. Тэрбээр саяхан өөрийн цахим хуудсаараа дамжуулан нэгэн сонирхолтой мэдэгдэл хийж, үеийн залуустаа уриалга хүргүүлжээ. С.Гариби Лалын улсын эсэрг тэмцэхээр шийдэж, Сири дэх Башар Ассадийг дэмжигчдийн хамтран зүтгэгч Иранийн зэвсэгт бүлэглэлд элссэн гэдгээ дуулгасан юм. Мөн ингэснээрээ түүнийг Лалын улсын харгис цээрлүүлэгч Бульдозер хочит улаан яргачинг гэх олон нийтийн хардлагыг үгүйсгэхийг зорьж байгаа гэнэ.
С.Дамдин http://www.zuvsongolt.mn/page/newsmore/3772
URL: https://www.choibalsan.mn/index.php?newsid=18062
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.






Сэтгэгдэл бичих