-Төрийн ордны шинэ барилгын ажил ямар шатандаа явна вэ. Энэ талаар мэдээлэл өгнө үү?
-Тэгэхээр барих газрыг нь өөрчилсөн гэсэн үг үү. Цэцэрлэгт хүрээлэнг устгах гэж байна гэсэн шүүмжлэлээс болоод энэ ажил зогссон байдаг. Өмнө нь ингэж барина гэсэн ерөнхий төлөвлөгөө ч гарсан байсан. Эдгээрт ямар нэгэн өөрчлөлт орсон уу?
-Байршлын хувьд өөрчлөлт ороогүй. Харин зураг дээр тодорхой хэмжээний өөрчлөлт орсон. Одоо төлөвлөж байгаагаар шинэ ордон цэцэрлэгийн ард талын цэцэрлэгийн гуравны нэг орчимд нь барихаар байгаа. Харин энэ цэцэрлэг ямар төвшинд байгааг бид судалж үзсэн. Ингээд нийслэлийн холбогдох хүмүүстэй уулзаж, яриад "Энэ саадны ихэнх хэсэгт дахин сэргэхээргүй хөгширсөн мод байна. Мөн тийм ч олон мод бут тариагүй байна” гэж үзсэн. Товчхондоо, хотын төвийн ногоон байгууламжийг нэмэгдүүлэх шаардлага байна гэдэгт санал нэгдсэн. Тиймээс бид барилга бариагүй сул хэсэгт нь цэцэрлэгээ сэргээж засварлая, дээрээс нь Төрийн ордны баруун, зүүн талын автомашины зогсоолыг ногоон байгууламж болгохоор ярилцсан. Мөн доод талд нь 2-3 давхар автомашины зогсоол байхаар төлөвлөж байна. Ерөнхийдөө судалгаа хийж үзэхэд ордны орчмын ногоон байгууламжийн хэмжээ хорогдохгүй. Харин нэмэх тооцоо гарсан. Үүний дагуу Төрийн байгуулалтын байнгын хороон дээр Төрийн ордны шинэ барилгыг Төрийн ордны ард талд барих нь зүйтэй юм гэдэг чиглэлийг УИХ-аас Засгийн газарт өгчихөөд байна.
-Зураг төсөл бэлэн болчихсон гэсэн үг үү?
-Зураг төсөл эцсийн байдлаар бэлэн болсон. Одоо Шадар сай даар ахлуулсан ажлын хэсэг ажиллаж байна. Хамгийн гол нь санхүүжилт шийд чихвэл Төрийн ордны шинэ барилгыг барих гүйцэтгэгч шалгаруулах ажил л үлдээд байна.
-Өмнөх парламентын үед нэг тэрбум төгрөгөөр хийлгэсэн зураг төсөл нь мөн үү?
-Тэр зураг хэвээрээ байгаа. Их хэмжээний мөнгө зарж байж хийл гэсэн зураг төсөл учраас шинээр хийлгэх шаардлагагүй гэж үзсэн.
-Шинэ ордон барих шаардлага байна уу гэдэг шүүмжлэл их гардаг. Гэтэл Төрийн ордон эрсдэлтэй барилгын тоонд орчихсон байдаг юм билээ?
-Ер нь одоогийн Төрийн ордны барилга 1951, 1961, 1981, 2006 онд барилгын ажил хийсэн байдаг юм. Үүнээс 1951, 1961 онд барьсан хуучин хэсгүүд нь газар хөдлөлтийн эрсдэлтэй бүсэд орчихсон байгаа юм. Товчхондоо, газар хөдөлбөл нурж унах аюултай болсон гэсэн үг. Тийм учраас энэ ордны барилгыг дахин төлөвлөөд хуучин барилгынх нь хэв загварыг хадгалаад шинэчлэх асуудал тавьж байгаа юм. Ер нь бол Төрийн ордон маань эрсдэлтэй барилгын тоонд багтчихаад байгаа.Түүнчлэн шинэ ордон байнгын хороо, чуулганы танхимтай байхаас гадна гишүүн бүрийн өрөө нэг хэмжээтэй байх юм. Одоо манайд нэг зовлон байдаг. "Миний өрөө хоёр цонхтой, нар руу харсан байна. Бусдаасаа алслагдмал байна” гэх гомдол санал их гардаг. Дээрээс нь туслах, зөвлөхүүдийн өрөө гэж тусдаа байдаггүй. Бүгд нэг дор бөөгнөрчихдөг. Бас нэг зүйлийг нэмж хэлэхэд, манай ордны гурав дугаар давхар уг нь коридор. Гэтэл үүнийг нь хаагаад албан тасалгаа болгочихсон байгаа шүү дээ. Ийм байгууллага ордноос өөр газар байхгүй.
-Парламентын ордны барилгыг шинээр барихаар ярьж эхэлснээс хойш багагүй хугацаа өнгөрлөө. Түүнээс хойш үнэ өртгийн хувьд нэлээд нэмэгдсэн байх?
-Тэгэлгүй яахав. Өнгөрсөн хугацаанд барилгын материалын үнэ өссөн, инфляцийн төв шин нэмэгдсэн гэх мэтээс хамааралтайгаар Төрийн ордны байрыг шинээр барихад зарцуулах хөрөнгийн хэмжээ нэмэгдсэн.
-Шинэ ордныг хэчнээн төгрөгөөр барих тооцоо гарсан бэ. Кувейтийн талаас 12 сая ам.долларын тусламж үзүүлсэн. Тэгэхээр илүү гарч байгаа мөнгийг хэрхэн шийдэж байна вэ?
-54 сая ам.доллараар босно гэсэн тооцоо байна. Энэ 12 сая ам.доллар дээр багагүй мөнгө нэмэгдэх тооцоотой байгаа. Тиймээс бид ордон барихад шаардагдах нэмэлт хөрөнгө гаргаж өгөхийг Кувейтийн талд хүссэн. Одоогоор ажлын шугамаар харилцаж байна.
-Барилгын ажлыг хэзээнээс эхлүүлэх боломжтой бол?
-Энэ бол ажлын төвшинд ший дэх асуудал. Одоогоор Кувей тийн талд хүсэлт тавьсан. Цаашид нарийвчилсан тооцоо гар вал нийт дүнд өөрчлөлт орж магадгүй. Санхүүжилтээ шийдчихвэл гүй цэтгэгчийн тендер шалгаруулаад л үндсэн ажил эхэлнэ гэсэн үг. Мэдээж Монголын талаас зохих хэмжээний хөрөнгийг гаргаж таарах байх. Болж өгвөл энэ хавартаа багтаагаад ажил эхлэх байх.
-Шинэ ордныг хэдэн давхар байхаар тооцоолсон бэ. Мөн барьж дуусах хугацааг хэдэн жил байхаар төлөвлөөд байна вэ?
-Ордон барьж дуусах хугацаа тендерээс шалтгаална. Харин шинэ ордны барилгыг 14 давхар байхаар тооцоолсон.
-Энэ парламентын үед ажил эхэлнэ гэж ойлгож болох уу?
-Энэ парламентын үед л барина гэсэн санаатай байна.
М. Өнөржаргал
URL: https://www.choibalsan.mn/index.php?newsid=1830
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Санал болгох
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд choibalsan.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг манай сайтын зүгээс устгах эрхтэй!






