Турк улсад өнгөрсөн сард цэргийн эргэлт хийх оролдлого гарч дэлхий дахиныг шуугиулсан. Тэгвэл үүний араас зэргэлдээх Армян улсад зэвсэгт этгээдүүд нийслэл Ереван хотын Цагдаагийн хэлтсийн байрыг эзэлсэн үйл явдал гарсан юм. Энэ үйл явдлыг цэргийн эргэлт гэж хэлэхээргүй ба хорь шахам зэвсэгт этгээдүүд хоёр долоо хоног шахам эсэргүүцэл үзүүлсэн юм.
Тухайлбал Ереван хотын Эребуни дүүргийн цагдаагийн хэлтсийг зэвсэгт этгээдүүд барьцаалж сөрөг хүчний удирдагч Жирайр Сефилян гэгчийг суллахыг шаардсан байна. Армяны Дотоод яамны хууль сахиулагчид барьцаалагдсан цагдаагийн хэлтсийг бүслэн гэмт этгээдүүдтэй хэлэлцээ хийсний эцэст зэвсэгт бүлгийнхэн эрх баригчдын шаардлагыг хүлээн авч бууж өгсөн тухай Армяны Үндэсний аюулгүй байдлын албаны мэдээнд өгүүлжээ. Нийт хорь орчим хүнийг баривчилсан байна.
Дашрамд дурдахад Армяны сөрөг хүчнийхэн Уулын Карабахын сөргөлдөөнд Азербайжаны талыг баримталдаг аж. Тиймээс дээрх үйл явдлыг Турк болон Азербайжаны далд нөлөөлөл орсон байж магадгүй хэмээх хардлага байгаа тухай хэвлэлүүд мэдээлсэн байна.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.







Сэтгэгдэл бичих