Галбадрахын Отгонцэцэг хэмээх Монгол жүдоч охин "Рио-2016” олимпоос хүрэл медаль хүртэж бөх сонирхогч түмнээ баярлуулсан билээ. Хэдийгээр Казахстан улсын нэрийн өмнөөс тэмцээнд оролцсон ч гэсэн Монгол түмэн Г.Отгонцэцэгээр бахархаж байна.
Казахстаны төрийн далбааг Риогийн тэнгэрт мандуулсан түүнийг 75000 доллар, нэг өрөө байраар шагнажээ. Казахстан улс Алтан медаль 250000, гурван өрөө байр, Мөнгөн медаль 150000, хоёр өрөө байр, хүрэл медаль 75000 доллар, нэг өрөө байраар мялааж байна.
Тэрбээр Монголдоо №2 тамирчин байсан учир Казахстан улсын бөхийн холбоотой гэрээ хийн явуулсан бөгөөд энэ нь ч Г.Отгонцэцэгт сайнаар нөлөөлж өндөр амжилт гаргалаа.
URL: https://www.choibalsan.mn/index.php?newsid=18580
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.







Сэтгэгдэл бичих