
Өмнөд Солонгост долдугаар сарын 24-нөөс аагим халуун үргэлжилж буйн улмаас долоон хүн амьсгал хураасан байна. Мөн 411 хүн эмнэлгийн тусламж авсан тухай тус улсын Өвчлөлд хяналт тавьж, урьдчилан сэргийлэх төвөөс мэдээллээ.
Сөүлд сүүдэртээ 36 хэм, бусад хэд хэдэн хотод 37 хэм байгаа аж. Эдгээр хотод ойрын өдрүүдэд агаарын температур 35 хэмээс буухгүй гэсэн цаг агаарын урьдчилсан мэдээ гарчээ. Өмнөд Солонгосын дийлэнх бүс нутгаар 18 хоног дараалан шөнийн цагаар агаарын температур 18 хэмээс буухгүй байгаа.
Үүний сацуу Хятад, Оросоос халуун агаарын урсгал орж ирэх учир нэмж халж магадгүйг БНСУ-ын цаг уурчид урьдчилан мэдээлжээ. Тиймээс эмч нар нарны идэвхжил хамгийн өндөр байдаг 11.00-14.00 дагийн хооронд гадагш гарахгүй, усанд орж, ус ахиу уухыг зөвлөж байна.
Эх сурвалж: TIMES.MN
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.










Сэтгэгдэл бичих