АНУ-ын Батлан хамгаалах яам 370 сая ам.доллараар 30 ширхэг цохилтын "MQ-9 Reaper” нисгэгчгүй нисэх төхөөрөмж худалдан авахаар болсон байна. "MQ-9 Reaper”-ийг үйлдвэрлэгч "General Atomics Aeronautical Systems” компани гэрээнд заагдсан мөнгийг хүлээн авсан бөгөөд 2019 оны тавдугаар сарын сүүл гэхэд 30 онгоцыг нийлүүлж дуусах ёстой.
"MQ-9 Reaper”-ийг АНУ-ын Цэргийн нисэх хүчин, Тэнгисийн цэргийн хүчин ба Их Британий Цэргийн нисэх хүчинд ашиглахаар бүтээсэн бөгөөд 2001 оны хоёрдугаар сард анхны нислэгээ хийж байжээ.
Эх сурвалж: www.assa.mn
URL: https://www.choibalsan.mn/index.php?newsid=18723
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.







Сэтгэгдэл бичих