Испанийн Ла лигт түрүүлсэн "Барселона” клуб Испанийн супер цомын төлөөх хоёр дахь тоглолтоо өнгөрсөн шөнө хийж, 3:0-ээр буулгаж авлаа. Өмнөх тоглолтод "Барселона” 2:0-ээр хожсон юм. Ингэснээр хоёр тоглолтын нийлбэр дүнгээр 5:0-ээр Каталаны баг хожиж, Испанийн супер цомыг 12 дахь удаагаа өргөж байгаа юм.
Тоглолтын 10, 46 дахь минутад Арда Туран хоёр гоол оруулсан. Харин 55 дахь минутад Месси нэг гоол нэмэрлэснээр багтаа цом авчирлаа. "Севилья” клубын хувьд "Реал”-тай Европын супер цом булаалдаад хожигдсон. Энэ удаад Испанийн супер цомд бас хожигдож байгаа юм.
URL: https://www.choibalsan.mn/index.php?newsid=18767
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.







Сэтгэгдэл бичих