Дорнод аймгийн удирдлагууд Риогийн олимпийн хүрэл медальт, ОУХМ Д.Отгондалайг хүлээн авах ажлын хэсэг байгуулаад буй. Олимпийн амжилт гаргасан шилдэг тамирчнаа ёслол төгөлдөр угтан авах нь зүйн хэрэг. Гэвч түүнийг амжилтанд хүргэхэд гол түлхэц үзүүлсэн анхны багш, МУГД Ё.Төмөрбатаа, Монгол улсын Боксын Шигшээ багийн дасгалжуулагч ОУХМ Б.Эрдэнэбаяр нарт төдийлөн ач холбогдол өгөхгүй байгаа нь Дорнодын боксчид, спорт сонирхогчдод таалагдсангүй.


Д.Отгондалайн анхны болон одоогийн дасгалжуулагч багш болох дээрх хоёр эрхэм хоёулаа Дорнод нутгийн хүмүүс. Энэ талаар олон нийтийн сүлжээнд:
Рэнцэнхүүгийн Зоригтбаатар Манай
аймгийн удирдлагууд гаргасан шийдвэрээ эргэж нэг харах хэрэгтэй юм
байна даа. Тамирчны амжилтыг дасгалжуулагчийн олон жилийн хөдөлмөр,
мэдлэг чадвараас ангид салгаж ойлгож, үнэлж боломгүй. Хамтад нь үнэлвэл
шударга ёсонд, хүний ёсонд нийцнэ.
Гавъяат дасгалжуулагч Ё. Төмөрбатаа багшийн 33 жилийн хөдөлмөрийн үр дүнг ийм байдлаар үнэлэх нь зохисгүй.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.





Сэтгэгдэл бичих