Камчаткын Ключевский галт уул үнс нурмаа зургаан км шидэж байгаа тухай Геофизикийн /РАН/ албанаас "Интерфакс"-т мэдээлсэн байна.
- Энэ үйл явдал орон нутгийн цагаар өнөө өглөө эрт эхэлсэн. Галт уулын зүүн хойд тал руу үнс суваг татуулан уугин шидэгдэж байгаа учир аюулын "улбар шар” дохиог асаасан хэмээн агентлаг мэдээлсэн байна.
Үнс орон нутгийн оршин суугчдад хохирол учруулаагүй байна хэмээн мэдээлжээ.
Жич:
Ключевский галт уул, Камчаткийн зүүн хэсэгт байрлах ба 4850 метр өндөр аж. Энэ нь ОХУ дахь Кавказын уулсаас гадна хамгийн өндөр оргил юм байна. Түүний нас ойролцоогоор 7000 жил гэнэ. Галт уул хамгийн сүүлд 2015 оны нэгдүгээр сарын 1-нд сэрж, гуравдугаар сарын 24-нд унтарчээ.





Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.





Сэтгэгдэл бичих