Риогийн олимпийн наадмын эрэгтэйчүүдийн тулгууртай харайлтыг төрөлд алтан медаль хүртэж, элэг нэгтнүүдээ баярлуулсан бразил тамирчин залуу Тиаго Да Силвад хуучин багийнх нь нөхдүүд нийлж, нэг килограмм цэвэр алт бэлэглэсэн байна.
"Энэ бэлэг миний хувьд их чухал. Миний тамирчны замналын туршид тусалсаар ирсэн хүмүүс минь надад бэлэглэлээ.Олимпийн алтан медалиа би хөгжөөн дэмжигчдэдээ зориулсан” гэж Тиаго Да Силва өгүүлжээ.
Тэрбээр Риогийн олимпийн наадамд 6.03 метр дээгүүр харайж, хувийн дээд амжилтаа тогтоосноос гадна олимпийн дээд амжилтыг шинэчилсэн билээ. Түүний гол өрсөлдөгч нь Францын нэрт тамирчин Рено Лавиллени байсан. Килограмм цэвэр алт одоогоор 38 сая еврогийн үнэ хүрч байгаа юм.
Р.Гэгээ
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.





Сэтгэгдэл бичих