Ерөнхийлөгч Мадуро улсын объектуудаа шалгах зорилгоор уг арал дээр хүрэлцэн очсон аж. Улс орон дахь эдийн засгийн хүнд хэцүү нөхцөл байдалд сэтгэл дундуур байгаа ард иргэд эсэргүүцлээ илэрхийлэхээр сав суулга, хайруулын таваг барин гудамжнаа цугларч, Мадуро руу элдэв хараал урсгаж өгсөн гэнэ.
Эсэргүүцлийн жагсаалын 30 орчим оролцогчдыг эрх баригчид баривчилсан аж. Өмнө нь, мөн Мадурог огцрохыг шаардсан эсэргүүцлийн жагсаал тус улсын нийслэл Каракас хотод болж байсан билээ.
Д.Мөрөн
Эх сурвалж: ZONE.MN
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.







Сэтгэгдэл бичих