Хичээлийн шинэ жилийн өмнөхөн аймгийн засаг даргын захирамжаар Хэрлэн сумын 6, 8-р сургуулийг нэгтгэхээр болсон. Төсөв хэмнэж, сургалтын чанар хүртээмж нэмэгдүүлэх, суралцагчдыг тойргийн сургуульд бүрэн хамруулах нэрийн дор хоёр сургуулийг нэгтгэсэн нь багш, эцэг эхчүүд, олон нийтийг хоёр талцуулаад байна.
Энэ талаар Дорнод ТВ-ийн сэтгүүлч байр сууриа илэрхийлснийг хүргэж байна.
Хэдэн багш нарыг маань сургуулиас нь хөөгөөд зарим нэгийг нь ажлын байргүй хоцроолоо. Үүн дээр хариуцлага хүлээх хүн нэг ч байхгүй. Багш, сурагчид, эцэг эхчүүд л хохироод үлдэх шив. Аймгийн тэргүүний сургууль, үйл ажиллагаагаа 10 жилийн турш тогтвортой явуулж, тэр хугацаанд байж боломгүй өндөр амжилтуудыг үзүүлсэн сургуулийг нэг л 9-р сарын 1-ний өдөр татан буулгах захирамж гарчих гэж. Тэгээд захирал хаачсан гэнэ үү. Ард нь үлдэж ажилгүй болж байгаа багш ажилчдаа бодох чадваргүй хувиа хоохойлж 2-р сургуульруу захирал болоод яваад өгсөн. Муу ч гэсэн нэр нүүр байна даа. Олон жил хамт ажилласан ажилчидаа бодоод хүний урманд хумсаа ч болтугай мэрээд Боловсролын газрын хаалгаар шагайсан болуу даа.
За тэгээд Боловсролын газраас өгч байгаа тайлбараар бол сургуулийн байр нь стандартын шаардлага хангахгүй юм байх. Тэгвэл Стандартын шаардлага хангахгүй барилгыг яагаад бага сургууль болгож байгаа юм бол. Барилга нь нураад унахад бага ангийн бяцхан хүүхдүүд өртөх нь эрхэм ноёдуудад хамаагүй юм болов уу. Асуулт асууж шалгаахад ярихгүй гэж зугтана, худлаа бөөрөнхийлнө. Элий балай худал хуурмаг зүйлс хийсэн гэдгээ өөрсдийн аж байдлаасаа харуулчихаж байгаа юм бишүү.
Багш нарын маань хувьд эхнээсээ цаггүй гээд ажилгүй хоцорч байна. 8-р сургуулийн эрхэмүүд "Та нарын асуудал бидэнд хамаагүй” гэсэн янзтай өөрсдийгөө цэвэрхээн аваад гарчихсан. "АЖЛЫН БАЙР ОЛЖ ӨГНӨӨ ТҮР ХЭЛ АМ ХИЙЛГҮЙ ХҮЛЭЭЖ БАЙ” гэсэн даргынхаа үгэнд итгэж суугаа багш нарын амьдрал бүрхэг л харагдаж байна.
Ахлах ангийн сурагчид нь уйлж байгаа сурагтай. Угаасаа 8-р сургуулийнхантай таарамж муутай. Зарим нэг нь тэр сургуульд явахгүй гэж өөр сургуульруу шилжиж байна. Хотруу, эсвэл өөр аймагт ямар шуу авьяаслаг сурагчидаа алдаж байгаа ч юм билээ.
Ганцхан засаг дарга, Аймгийн Боловсрол соёлын газрын дарга зэрэгцэж сууж байгаад л ганц өдрийн дотор бүхэл бүтэн нэг сургуулийг татаад буулгаад өөр нэг сургуульд бэлэг болгоод өгчихдөг юм уу. Хууль тогтоомж, дүрэм журмандаа ийм үйлдэл зөв байдаг л юм байхдаа. Эсвэл аймгийн удирдлагууд арай хэтрээд давраад байна уу.
Facebook/Дандар Энхболд
dornod.net

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.







Сэтгэгдэл бичих