Их Британийн найруулагч Росс Кемп "Extreme World” киноныхоо нэгэн хэсэгт монголчуудын тухай өгүүллээ. Ингэхдээ тэрбээр Монгол дахь нацист бүлгэмүүдийн өнөөгийн аж байдал, гишүүд, үйл ажиллагааг кинондоо оруулахаар хичээжээ.
Түүний хэлснээр Монгол дахь нацист бүлгэмүүдийн Германы фашист дарангуйлагч агсан Адольф Гитлерийн төрсөн өдрийг тэмдэглэдэг болохыг олж мэдсэн байна.
Росс Кемпийн энэхүү кино дэлхийн өнөөгийн байдлын хар, сүүдэртэй талуудыг тусгасан сэдэвтэй байх юм. Жишээ нь, АНУ-ын ерөнхийлөгчид өрсөлдөж буй Дональд Трампын арьс өнгөөр ялгаварлах үзлийг тодоор харуулж, Их Британи дахь цэвэр цустнуудын далд тэмцлийн талаар харуулах ажээ.
Кино зохиолч "Интернэт маш энгийн хэрэглээ. Тэнд Трамп шиг хүмүүсийн популизм асар дэвшилттэй байдаг учраас сөрөг хандлагатай хүмүүс хүчээ аваад байгаа юм. Ийм сөрөг нөлөөлөл манай дэлхийд асар их сөрөг хандлага бий болгож байгааг хүмүүст харуулахыг зорьсон” гэжээ.
Росс Кемп тус кинонд монголчуудын талаар "Одоо хүртэл Монголд нацист
бүлэглэлүүд ийм хүчтэй оршин тогтнодог тухай дэлхийн ихэнх орон
мэдэхгүй. Ардчилал бүрэлдсэн энэ улсад нацизмын хамгийн хүчтэй үзэл
суртал оршсоор байна” гэсэн байна.
Мөн тэрбээр Мозамбик улсын босогчидтой зориуд уулзалт хийж, засгийн газраа эсэргүүцсэн шалтгааныг нь киноныхоо нэг хэсэгт оруулжээ.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.







Сэтгэгдэл бичих