БНАСАУ газар доор цөмийн бөмбөг туршсантай холбогдуулж Өмнөд Солонгос онцгой байдал зарлаж, дайны бэлэн байдалд шилжсэн гэж "Ёонхап” агентлаг мэдээллээ. Хойд Солонгос тав дахь цөмийн бөмбөгөө туршсан нь хөрш орнуудын хувьд маш их болгоомжлолыг бий болгож байгаа гэж БНСУ-ын батлан хамгаалах яам мэдэгдээд байсан.
Одоогийн байдлаар БНСУ, Хойд Солонгосын хилийн зурвасуудад танкын цуваа байрлуулж, агаарын довтолгоонд бэлдэх түр зурвас төвлөрүүлэв. Түүнчлэн, Япон, АНУ-ын цэргийн зөвлөл далайн флотын хүчээ бэлэн байдалд оруулжээ.
Шинжээчдийн үзсэнээр Хойд Солонгос тав дахь цөмийн бөмбөгөө туршсанаар цөмийн цогцолбороо ашиглахад бэлэн болсон бөгөөд энэ нь болзошгүй дайн, самууны эхлэл байж болзошгүй гэжээ.
Т.Бат
URL: https://www.choibalsan.mn/index.php?newsid=19321
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.









Сэтгэгдэл бичих