Ардчиллын анхдагчийн нэг Баабар ҮЗХ-ны гишүүн биш ч өмнө хуралдсан ҮЗХ-ны хуралдаанд орж өөрийн байр сууриа илэрхийлсэн. Тэрбээр С.Эрдэнийг намын даргаараа сонгохыг эсэргүүцэж, "Та нар даргаа шоронд очиж эргэх үү” хэмээн хатуухан хэлээд авсан. Түүнээс хойш ҮЗХ-ны хурлыг хэд хэдэн удаа хойшлуулсаар маргааш хуралдах тов тогтоод буй юм.
Тэгвэл энэхүү хуралдаан болох МоАХ-ныхон жагсаал зохион байгуулахаар болжээ. ҮЗХ энэ удаагийн хурлаар сонгуулийн дүн, намын дарга болон ерөнхий нарийн бичгийг хэлэлцэнэ. Түүнчлэн Н.Алтанхуягийн Засгийн газрыг огцруулах санал гаргасан найман гишүүнийг намаас хөөх тухай Хяналтын хорооноос оруулж ирсэн асуудлыг хэлэлцэх юм.
Өөр нэгэн яригдаж буй асуудал нь ардчилагчдын нэг Монголын Ардчилсан холбооны гишүүн С.Батчулуун, Д.Сосорбарам нар ҮЗХ-ны хуралдаанд орж Баабарын адил бужигнуулах гэнэ.
Эх сурвалжуудаас авсан мэдээллээр намын даргын асуудлаас илүү хэрхэн шинэчлэгдэх вэ гэдэг нь чухал гэж үзэж буй аж.
Тиймээс ҮЗХ-ны хуралдаан гаднаа жагсаалтай, дотроо "цэвэрлэгээтэй” ширүүхэн хуралдаан болох нь.
Л.ХАЛИУ
news.mn
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.







Сэтгэгдэл бичих