
Ардчилсан намын Үндэсний зөвлөлдөх хороо/ҮЗХ/-ны хуралдаан эхэлсэнээс хойш АН-ын дотоод уур амьсгал ширүүхэн байна. Өчигдөр хүртэл үргэлжлэх байсан хуралдаан цуцлагдлаа. Шинэчлэлийн Засгийн газрыг унагасан гишүүдтэйгээ хариуцлага ярих тухай асуудал ч тэдний дунд хүчтэй хөндөгдөж байна. Сүүл сүүлдээ АН-ын УИХ-ын сонгуульд ялагдал хүлээсэн шалтгааны эзэн нь зөвхөн намын дарга асан З.Энхболд болон хувирч, шинэчлэлийн гэх тодотголтой АН дотроо шинэчлэл хийх хэрэгтэй болж байх шиг байна.
ҮЗХ-ны хуралдааны үеэр Б.Батбаяр буюу Баабар С.Эрдэнэ рүү хатуухан үг чулуудсан сурагтай. Тэрээр "Та нар С.Эрдэнийг намын дарга болгох гэж байгаа юм уу. Шоронд орсон хойно нь намаараа очиж эргэж байх уу" гэж хэлжээ.
АЛТЖИН
Эх сурвалж:Breakingnews.mn http://www.breakingnews.mn/c/r/38918
URL: https://www.choibalsan.mn/index.php?newsid=18212
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.







Сэтгэгдэл бичих